Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 оны 01 дүгээр сарын сүүлийн арав хоногт ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 15,0 - 21,3 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Цэцэрлэг, Төвшрүүлэх, Хотонт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим. Батцэнгэл, Хайрхан, ӨндөрУлаан сумдын нутгаар олон жилийн дунджаас 4,7 – 6,4 градус , бусад нутгаар 1,4 – 3,5 градусаар дулаан байсан байна. Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 1,0 – 7,0 градус хүйтэн байлаа. Агаарт шөнөдөө Өлзийт, Өгийнуур, Жаргалант, ӨндөрУлаан, Чулуут, Тариат сумдын нутгаар 36,0 – 39,0 градус , бусад нутгаар 29,0 - 35,0 градус хүйтэн байсан байна. Агаарт 30 градусыг давж хүйтэрсэн өдөр Хашаат, Булган сумдын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байлаа.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт Тариат, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур, Цахир сумдын нутгаар 21,0 - 24,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 14,0 – 18,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 2,0 - 6,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Тариат, Өлзийт, ӨндөрУлаан, Өгийнуур сумдын нутгаар 40,0 - 42,0 градус, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Батцэнгэл сумдын нутгаар 37,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 – 35,0 градус хүрч хүйтэрсэн байна. Хөрсөнд 40 градусыг давж хүйтэрсэн өдөр Тариат, Өлзийт, Өгийнуур, ӨндөрУлаан сумдын нутгаар 1 – 2 өдөр ажиглагдсан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Тариат сумын нутгаар цас ороогүй, бусад нутгаар 0,0 – 1, 1 мм тунадас орсон.Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Эрдэнэбулган, Өгийнуур сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Төвшрүүлэх, Жаргалант, Өлзийт, Хайрхан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар бага тунадас орсон байлаа.
Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 8 – 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Цэцэрлэг сумын нутгаар түр зуур секундэт 20 метр хүрсэн байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Чулуут сумын нутгаар ажиглагдаагүй, бусад сумдын нутгаар 1 – 7 өдөр ажиглагдсан байлаа.
Цасан бүрхүүл: Цасны зузаан, 2023-01-29-ны байдлаар (бэлчээрийн цасны явуул судалгааны мэдээгээр) Аймгийн нийт нутгаар цастай, цасны дундаж зузаан 30 орчим хувьд нь 1 - 5 см, 70 орчим хувьд 6 - 25 см цастай, гуу, жалга, хунгарласан газарт 10 - 40 см, хөрийн зузаан 3-7 см байна. Төвшрүүлэх, Цэнхэр сумдын нутгаар 16 – 25 см, Цахир, Хангай, Хотонт, Булган, Хашаат, Чулуут сумдын нутгаар 10-15 см зузаан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгаар жиндүү хүйтэн, салхи шуурга ихтэй байгаа нь мал өвөлжилтийг хүндрүүлж байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байлаа.
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа